Үндэсний их баяр наадмын энэ өдөр эцэг эхээсээ төөрөх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ өдөр цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 14:00 цагийн байдлаар нэг хүүхэд төөрсөн бөгөөд түүнийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Энэ нь урьд жилүүдийг бодвол харьцангуй буурсан үзүүлэлт юм.