Жүжигчин А.Туяа сүүлийн үед төдийлөн уран бүтээлд оролцохгүй байгаа ч хувийн амьдрал нь үргэлж л олны хараанд өртөж байдаг. Түүний хувьд энэ жилийн наадмаар Улаанбаатартаа бус Америкт наадаж явна.

Тэрбээр саяхан Лас Вегас дахь казинод авахуулсан зургаа оруулсан нь олон хүний шүүмжлэлийг хүртэжээ. Учир нь түүний хувцаслалт тэр болгон хүнд таалагдаагүй бололтой. Хэтэрхий задгай хувцаслалттай тэрбээр яг л дуучин Lady Gaga шиг харагдаж байна гэх хүн олон байлаа. 

Ямартаа ч Туяагийн хувьд шинэхэн найз залуутайгаа Америкт халуухан л зуны амралт үргэлжилж байгаа бололтой.