1. Жингээ барь.
(Жин нэмэх 10,000 өвчний эхлэл хэмээн Япончууд ярьдаг)

2. Эмчид бүү итгэ 
(Эмч, эмчилгээний ихэнх нь ашгийн төлөө бизнес байдаг)

3. Шинжлэх ухаан юуг ч эдгээгээгүй. 
(Тухайн үеийн өвдөлтийг намдаадаг ч, өвчний үндэс шалтгааныг эдгээдэггүй)

4. Ямагт урьдчилж төлөвлөж бай. 
(備えあれば憂いなし。Бэлтгэлтэй байвал уй гашуу үгүй. Япон зүйр үг)

5. Өвдөлт бол гайхамшигт зүйл. 
(Өвчин намдаагч бүү ашигла гэсэн үг)

6. Урам зоригийг дээдэлж бай. 
(Ямар нэгэн зүйлд хүчээ сорих, шинээр эхлүүлэхэд урам зориг нэн чухал)

7. Амьдралын бүх зүйлд үнэн сэтгэлээсээ таларх.
(Өнөөдөр байгаа бүх зүйл танд байх албагүй. Хайртай хүн, эд зүйлс, ажил алба. Тиймээс байгаа зүйлдээ таларх)

8. Цахилгаан шат битгий ашигла. 
(Биеийн доод хэсгээ хөгжүүлэх нь урт эрүүл амьдрах нууц)

9. Санаагаа зовоохоо боль. 
(Болох юм болдогоороо л болно)

10. Мэддэгээ хуваалц. 
(Мэдлэг бол далай мэт. Далайгаас ус шанагадаж авч бусдад хуваалцсан ч далайн ус дундардаггүй)

11. Мөнгөнд галзууртлаа бүү дурла. 
(Мөнгө бол хэрэглүүр. Аз жаргал тэнд байдаггүй)

12. Үлгэр жишээ болохуйц зүйлээ ол. 
(Өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээрээ бусдад үлгэр жишээ болох. Сайхан инээмсэглэл, бичих чадвар г.м)

13. Тэтгэвэрт гарахыг бүү бод. 
(Нийгэмдээ идэвхтэй оролц)

14. Тархиа үргэлж ачаалалтай байлга.
(Биеэ хөгжүүлж бялдаржуулдаг шиг, Тархиа ачаалалтай байлгаж бялдаржуул)

15. Цадатлаа хэзээ ч бүү хоолло.
(腹八分目。Гэдэсээ 80% хүртэл л ид.)

16. Улаан дарс нэг аягыг өдөр бүр уу.
(Өвчинөөс урьдчилан сэргийлэх, зүрх судасны өвчлөлийн эрсдэл бууруулдаг)

17. Сайн унтаж амарч бай.
(Хүн амьтан талаасаа 8 цаг, ядаргаагаа тайлахын тулд дор хаяж 6 цаг унтах хэрэгтэй)

18. Чин сэтгэлээсээ инээж яв
(Стрессийг ялах хамгийн зөв арга)

19. Хүнийг уучилж сур.
(Гомдолтой хүн дотроосоо хэмлэгддэг)

20. Сэтгэл, оюунаараа залуу байх нь чухал, нас чухал биш