Долдугаар сарын 27-нд Элэг хамгаалах дэлхийн өдрийг угтан Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр НЭМ-ийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран 15-аас дээш насныхны элэгний В, С вирусийг үнэгүй оношлох юм байна.

Түүнчлэн элэгний хатуурлын хэмжээг тодорхойлох аж. Дашрамд, элэг хамгаалах дэлхийн өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-нд тэмдэглэдэг уламжлалтай.