Энэ сарын 13-15-ны өдрүүдэд БНСУ-ын Соннам хотноо Өсвөрийн олон улсын Таеквондогийн тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Герман, Белги, Чех, Хятад, Япон зэрэг олон орны өсвөр үеийн тамирчид ирж оролцсон юм.

Энэхүү олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Маралгуа бусад тамирчдаасаа илт давуу тэргүүлэн Алтан медаль хүртсэн байна.