Өнөө өглөө Засгийн газрын ордны зүүн талд байрлах, хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр баригдаад дуусаж буй "Таванбогд" компанийн галерейн байранд гал гарлаа.

Онцгой байдлын алба галыг 8 цаг 30 минутын орчим бүрэн унтраасан бөгөөд цагдаагийн алба хаагчид аюулгүй байдлын тус газар түр хамгаалалтанд гарчээ.

Тус барилгыг Таван Богд групп нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авсан билээ. 1926 онд байгуулсан хуучин төрхийг нь хадгалан орчин үеийн загвар дизайны шийдэлтэйгээр хослуулан сэргээж Galleria Ulaanbaatar нэртэй худалдаа, үйлчилгээний төв байгуулах ажил эхлээд байгаа юм.