Үл таних этгээдэд бензин цацуулж, ахыгаа хамгаалж түлэгдсэн залуу нас баржээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 13-нд үл таних хүн хоёр залуугийн биен дээр бинзен асгаж шатаасан балмад хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тухайн үед ах дүү хоёр дэлгүүрт байхдаа үл таних хүнтэй маргасан бөгөөд тэднийг дэлгүүрээс гарч ирэхэд тэдэнтэй маргалдсан этгээд ах руу нь таван литрийн савтай бензин цацаж галдан шатаахад дүү нь ахыгаа хамгаалан дээрээс нь дарахад мөн түүний дээрээс бензин асган шатаажээ.

Бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр ахыгаа галаас хамгаалсан 34 настай Э.Цогтсайхан гэх залуу түлэгдэлтийн хүндрэлээс үүдэн өнөөдөр ГССҮТ-д нас барсан тухай харамсалтай мэдээлэл ирлээ. Одоогийн байдлаар уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэж буй ахынх нь биеийн байдал маш хүнд байгаа юм байна.

Эх сурвалж: Undesten.mn