Серби загвар өмсөгч бүсгүй Желика Лубич инстаграмдаа хэтэрхий их дагагчтай болохын тулд өдөр тутам л зургаа оруулдаг аж. Тэрбээр саяхан оруулсан зургаасаа болоод маш олон хүнээс зэмлэл хүртэжээ.

Учир нь тэрбээр өөд болоод орон дээр хэвтэж буй эцгийнхээ зургийг оруулан "Аав минь амгалан нойрс доо" хэмээн оруулжээ. Энэ зургийг хэсэг хугацааны дараа устган арилгасан ч гэлээ өдөр бүр л түүнийг шүүмжлэх давалгаа үргэлжилсээр байгаа гэнэ.