Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, Улсын аварга болсон билээ.

Өнөөдөр түүнийг Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын тушаалаар шинэ аварга Н.Батсуурьд Дэд хурандаа цол олгожээ.