Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит 20 дахь дугаар өчигдөр /07.23/ цацагдаж эхэллээ.

Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн влогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан 19 дугаар олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм. “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог ээжүүдэд эрч хүч, урам зориг өгч байгаа билээ.