Үсийг ургуулахад бие организм дахь кали, натрийн хэмжээг тохируулах нь чухал ажээ. Үсээ ургуулахын тулд усанд чанасан ямар ч хольцгүй будаагаар 14 хоногийн турш тогтмол хооллох ёстой гэнэ. Ингэснээр организм дахь хорт бодисыг гадагшлуулж дотор эрхтэнг цэвэрлэдэг байна.

Үсээр оношлоно. Биеийн дотоод эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас болж үсэнд өөрчлөлт ордог. Иймээс хүний биеийн байдал, өвчний шинж тэмдгийг үсээр оношлодог байна.

Үсээ арчлахын тулд та юуны өмнө эмчид үзүүлж онош точоолгон эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үсний арчилгааг дан ганц гоо сайхны аргаар шийдэхгүй.

Элэг цөсний өвчтэй, ходоодны шархтай хүмүүсийн үс илүү их унадаг байна. Элзг цөсний өвчин хурц үедээ ороход ус хэт тослог болдог.

Бөөр өвдөхөд үс хэт их хуурайшдаг.

Бамбай булчирхайн өвчинтэй хүний үс эрт бууралтдаг.

Төрөхөөс удамшсан бөөрний дутагдалтай хүний үс, хөмсөг, сормуус ургадаггүй.

Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин