Нэг тийм бүрэг ичимхий, зориггүй айдастай юм шиг л болчихоод байх юм. Яаж бусад шиг гоё дуу шуу хөгжөөн наргиантай цоглог болох вэ ?

Өөртөө итгэлтэй болмоор байна. Надад зөвлөөч 30 настай бүсгүй . Уг нь байр машин гээл бүх юм байна. Хүний газарт ажиллаж , авсан их сургууль энэ тэрт сууж сүр болоогүй ээ. Эчнээгээр сургууль төгссөн. 10 н жилээсээ л ажил хийж эхэлсэн, одоо бол хүнээс дутахгүй сайхан л амьдарч байна. Гэвч надад ичимхий бүрэг зан минь их хэцүү санагдах юм. Магадгүй ажил хийсээр хүний үгээр бүгдийг хийдэг байсан нь нөлөөлсөн ч байж мэднэ. Яавал дээр вэ ? Хүмүүсээ өөрийгөө бол сайхан бүсгүй л гэж боддог, олон ч хүн тэгж хэлдэг. 

Бие хаагаа ч аятайхан аваад явчихдаг гол нь хүнтэй илүү дотносож чадахгүй юм. 30 гарлаа үр хүүхэд ч оройтох гээл их л юм бодох юм даа. Яаж өөрийгөө хурцалж өөрчлөх вэ! Янз бүрээр шоолж доромжлохгүй байхыг хүсэе Баярлалаа та бүхэндээ