82  настай Тошишуке Каназава гэх өвөө эрүүл чийрэг бие бялдартай байхад нас хэзээ ч оройтохгүй гэдгийг батлан харуулдаг нэгэн. 

Түүний хувьд бие бялдаржуулах спортоор идэр залуу наснаасаа хичээллэн олон удаа аваргаар шалгарч байжээ. Харин 34 наснаасаа бэлтгэлээ орхин тамхи татаж, эрүүл бус хоололттой болжээ. Өдөр бүр биеийн галбир нь улам таргалж байгааг мэдэрч байсан ч муу зуршилаа орхиж чадахгүй л байлаа. 

Түүний эхнэр гимнастикийн нэртэй тамирчин байсан бөгөөд өвчний улмаас хэвтэрт орох үед тэрбээр эрүүл чийрэг бие хамгийн үнэт зүйл гэдгийг ухааран 50 наснаасаа эхлэн дахин бэлтгэлийн зааландаа эргэн иржээ. 

2016 онд 80 насандаа бие бялдаржуулах спортын дэлхийн аваргын 65-аас дээш насны ангилалд оролцон зургаадугаар байр эзэлсэн байна. Үүнээс гадна хамгийн ахмад оролцогчийн тусгай алтан медаль хүртжээ. Боди өвөө 85 нас хүртлээ энэ спортоороо хичээлэхээр төлөвлөж байгаа гэнэ.