Монгол-Туркийн сургуулийн захирал Вейсел Акчайг барьж саатуулан Чингис хаан онгоцны буудалд саатуулан Турк руу авч явахаар зэхэж байна гэсэн мэдээлэл гараад байгаа билээ.

Тэгвэл энэ эрхэмийн баривчилгаатай холбоотой олон таамаг ярианууд байгаагийн хамгийн сонирхолтой сэдвийг хүргэж байна.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлоготой холбогдуулан Фетулла Гулен болон түүний хөдөлгөөний гишүүдийг баривчлах ажиллагаа зохион байгуулах болсон юм.

Туркийн Засгийн газраас Фетулла Гуленийг шилжүүлж өгөхийг олон улсаас уриалж байв. Энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр Косово улсад амьдарч байсан турк гаралтай зургаан иргэнийг энэ хөдөлгөөнтэй холбогдуулан баривчилсан билээ. Туркийн багш, шашны зүтгэлтэн Фетулла Гулен нь 1960 оноос имамын үзлийг олон нийтэд таниулж, 1982 оноос хэд, хэдэн сургууль байгуулж дэлхий даяар багш нарыг илгээх болсон юм.

Улмаар Туркийн улс төрд Режеп Таип Эрдоганы нөлөө хүчирхэгжихийн хэрээр 2002 оноос эхлэн Фетулла Гулен болон түүний хөдөлгөөнийг тэрс үзэлт, тусгаар тогтнолд аюул учруулах гэж үзэн мөрдөн шалгаж иржээ.

Үүнтэй холбогдуулан зарим нэг иргэдийн дунд бага зэргийн айдас хүртэл автаад байна. Жишээ нь уг иргэнийг Туркийн талд ингээд зүгээр хүлээлгэн өгвөл Америкт орогнож буй Фетулла Гулений талынхан манай улсыг зүгээр байлгах уу гэх мэт хардлагад автаж эхэлжээ.