1

Тина Ватсон бол 26 настай бөгөөд 2003 оны 10-р сарын 20-ны өдөр өөрийн нөхөр болох дөнгөж гэрлээд байсан Гейбтэй хамт бал сарын аялалаа өнгөрүүлэхээр Австрали улсын Квиинсланд мужийн далайн эрэгт очсон байна. 2003 оны 10-р сарын 22-ны өдөр түүнийг сураггүй алга болсон хэмээн нөхөр нь мэдэгдсэн бөгөөд далайн эргийн бүхий л газраар ус болон хуурай газраас хамтад нь хайсан боловч бүсгүйг олоогүй юм. Энэ явдлаас хойш нэг их удалгүй түүнийг сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад бүртгэн АНУ-д албан ёсоор нас барсан хэмээн тэмдэглэх болжээ.

2

Гэвч хэсэг хугацааны дараа Австралийн гүний шумбагчид далайн гүнд шумбагчийн хувцастай хэвтэж буй цогцсыг олсон бөгөөд түүнийг эрэг дээр гаргах үед Тина Уотсон болох нь тогтоогдсон байна. Хамгийн сонирхолтой нь тэрээр бусдын ямар нэгэн нөлөөтэйгөөр нас барсан бөгөөд амьсгалын хоолойг нь салгаж түүнийг хүчээр дарсан шинж тэмдэг илэрсэн аж. Тэгвэл бүсгүй бал сарын аяллаасаа ердөө хэдхэн долоо хоногийн өмнө амь даатгал хийсэн тул хэрэв нас барвал асар их хэмжээний мөнгө авах ёстой байв. Түүний нөхөр Гейб эх орондоо ирээд хуулийн дагуу түүний амь даатгалын мөнгөний 3/2 хувийг авсан юм.

3

Тина Ватсоны цогцсыг олсны дараа АНУ-ын шүүхээс нөхрийг нь дуудаж удаан хугацааны турш шүүсний эцэст эхнэрийнх нь үхэлд буруутган шоронд хорьжээ. Түүнийг Алабама мужийн хорих ангид хорьж байсан ч мань эр сайн өмгөөлөгч авсны үр дүнд хагас жил шоронд суугаад дахин шүүх хурлаар орж 2012 оны 2-р сарын 23-ны өдөр суллагдсан байдаг. Одоо тэрээр дахин өөр эхнэртэй болж гэр бүлээ зохион амьдарч байгаа юм. Гэвч яг түүнийг сүйт бүсгүйгээ хөнөөсөн эсэх нь өнөөг хүртэл нууц хэвээр байгаа аж.

4