Сайн байцгаана уу. Би та бүхэнд сэтгэл уудлах гэсэн юм. Би нөхөртэйгээ зургаан жил болж байна бэр гуйгаагүй байгаа бас хурим хийгээгүй.

Энэ намар л хийнэ гэчихсэн байгаа. Би нөхөртөө мааш их хайртай байсаан гэтэл одоо миний сэтгэл өдрөөс өдөрт холдоод байх юм. Миний нөхөр намайг үнэндээ хүний дайтай бодохоо болилоо. Нэг өдөр гараад хоёр өдөр амардаг хэрнээ. өдөржингөө орондоо хэвтээд зурагт цоо ширтээд ямар ч амьд харилцаагүй өнгөрөөдөг. Охин маань ой 4н сартай, бид хоёр ерөөсөө тоодгүй юм. Хэлээд юм ярих гэхээр зурагт руу анхаарлаа хандуулаад тоож анзаарч сонсохгүй заавал хүүе гээд очиж татаж байгаад юм хэлээд сонин сайхан гээл юм ярихаар сонссон хэрнээ дуугүй л байдаг.

Надад хариулт өгвөл дандаа буруу тийшээ мушгиж хэрүүл уруул болгодог. Бүр их ууралхаараа намайг зодох болсон. Тэгээд юу ч болоогүй байхад л намайг пизда чинь гээл байнга хэлнэ. Ойрд миний зүрх өвдөөд байнга амьсгаадаад аймаар хэцүү байгаа л даа. Нөхөртөө ингээд байна гээд 7,8 удаа дараа хэллээ ганц ч дуу гарсангүй. Өдөр ирэх тусам ааш нь зэрлэгшээд л байх юм. Намайг бол тоохоо бүр больсон өвдөж, өлсөж даарч, ядарсан ч  тоохгүй, арчаагүй амьтан л гэдэг.

Хадмын хамаатан эмэгтэй орж ирээд юм ярихаар зүв зүгээр зурагтны дуугаа багасгаад юм яриад байдаг. Аягүү тэнэг тэнэг юм яриал нөгөө эгч тас тас хөхрөөл инээгээ л өөхшүүлээл нөхөр ч улам өөхшөөд эргүү эргүү юм яриа л надтай ярьдаггүй юмаа хүртэл яриад л тэгээд би дундуур нь ороо л адилхан юм ярьж байтал нөгөө эгч зэрэгцээ л ярингуут миний яриаг таслаа л нөгөө эгчтэй яриад явчихна. Би эвгүй байдалд орох жишээний.

Манайх эмээлтээс мал авсан юм, нөхөр хүний машин гуйж аваад явна гэхээр нь цуг явья тэгэх үү гэсэн чинь үгүй гээд байсан тэгсэн чинь гэнэт хүрээд ирлээ. Тэгсэн нөгөө эгчийг хархорин дээр ажилтай явж байхад нь хүлээсээр байгаад аваад ачааг нь гэрт авч ирчихээд намайг явья гэлээ тэгээд машинд ороод суусан чинь нөгөө эгч араас гараад ирж байх юм тэгээд би энэ хүн бас явах юм уу гэсэн чинь тэгнэ гэв тэгээд хамт явсан.

Замд хоёулаа тас тас хөхрөлдөө л явах юм. Та буугаад зам асуучих хэлтэй амтайгаараа ч гэх шиг. Гэх мэт зөвхөн гэр бүлээрээ байх боломжийг дандаа тэр эмэгтэйг дундаа хавчуулж байх юм. Тэр одоо манай гэрийн чухал гишүүн аятай л. Тэр эгч бас нөхөрт миний талаар янз бүрийн юм яриад байдаг нь илт байдаг л даа. Тэгээд хоёулаа энэ хашаанаас нүүе л дээ гэхээр тэгээд хаачих гээд байгаан гээд хөдлөхгүй.

Өнөөдөр өглөө нөхөр ажилдаа явах гээд хоол хийгээд өг гэхээр нь цуйван хийгээд дуусч байтал намайг өнөөдөр утсаа өгчих би авч явья чи юнитэл аваад үлд гэсэн өөрөө л дуртайдаа сонин томоо нокиа авч барчихаад. Тэгээд би үгүй ээ өнөөдөр би гэрийхэнтэйгээ ярина гэсэн чинь яг одоо ярьчих гээд шахаад байхаар нь үгүй ээ гсн чинь үхсэн эцэг чинь пизда наад хоолыг чинь идэхгүй гээд гараад явахаар нь хоолоо саванд хийгээд араас нь автабусны буудал дээр гараад очтол авахгүй гээд авахгүй юм. Тэгээд авчих л даа дэлгүүр ороод уутанд хийгээд барьчих гээд яадваа. Тэгээд сүүлдээ цөхөрлөө бараад сандал дээр тавьчихаад хоолоо аваарай гээд явсан чинь нөгөө тавьсан хоолыг тас хийтэл миний араас өшиглөөд хаячих юм, тэр олон хүмүүсийн хажууд шүү. Тэгээд тэр чигээрээ л яваад гэртээ ирсэн гэрт ирээд амьсгаа давхцаад боогдоод өдөржингөө үхэх шахаад байж байна. Айх юм уу ууралхаар бүр их амьсгал давчдаад байх боллоо. 

Илүү ихийг нуршиж та хэдийг залхаамааргүй байна ингээд өндөрлөе. Нуршсан бол уучлаарай. Би үнэндээ ийм хүнтэй цааш нь амьдармааргүй байна. Тэглээ гээд би ийм жаахан хүүхэдтэй яаж ч чадахгүй ш дээ. Ядаж 3н настай болгочихмоор байх юм яах вэ.