Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байдаг алтан гартай эмчийг ажлын байранд нь зодож танхайрсан хэрэг гарчээ.

Тодруулбал, “Хурдан үзсэнгүй, удлаа” гэдэг шалтгаанаар Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийг ажлын байран дээр нь зодож танхайрсан хэргийг аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Хэрэг явдал өчигдөр болсон бөгөөд тус эмнэлгийн эмч залуу дөрвөн хүн үзчихээд гарч ирэхэд нь Яаралтай түргэн тусламжийн үүдэнд сууж байсан залуу “Удаан хүлгээлгэлээ” гээд биед нь халдаж зодож танхайрчээ.