Сайн байцгаана уу. Би нэг зүйл асуух гээд. Би гэдэг хүн нөхрөөсөө салаад 1 жил 6 сар болж байгаа, 2 нас хүрэх гэж байгаа нэг хүүтэй ганц биe ээж.

Төрийн албанд ажилладаг. Нөхөртэй найз залуутай болох бодол одоогоор байхгүй байгаа. Саяханаас манай нутгийн надаас 2 дүү нэгэн багш залуу эвгүй үйлдэл гаргаад миний санаа жаахан зовоод. Олон нийтийн дунд нутгийн хүмүүсийн дунд хүү бид 2т санаа тавьж гүйгээд, хүүг минь байнга халамжлаад байгаа нь надад аягүй эвгүй санагдаад. Хурал цуглаан дээр хүртэл хаана ч явсан хажууд байгаад л. Хүүг минь өлсөж байна уу цангаж байна уу алив би тэвэрье нтр гээд л. Ингэхээр нь би хүмүүсээс санаа зовоод яанаа юу гэж бодож байгаа болоо гээд л. Би энэ залууд хүү бид 2т ингэж хандахаа болио гэдгийг яаж ойлгуулах вэ