Эцэг эхүүдийн хувьд ихэр хүүхэдтэй болно гэдэг нь маш гайхалтай гэнэтийн бэлэг гэж хэлж болно. Женнифер Эшвуд гэх британи эмэгтэйн хувьд ихэр хүүхэдтэй болсон мэдээнээс гадна өөр нэгэн давхар гэнэтийн мэдээ сонсжээ. 

Түүнийг бие давхар байх үед эмч нар хоёр савтай бөгөөд сав тус бүр нэг хүүхэд байгааг олж мэджээ. Энэ нь 500 саяд нэг тохиох тохиолдол аж. Ихэнх эмэгтэй жирэмсэн байхдаа нэг саванд нэг л хүүхэд тээдэг. Эшвудын хувьд найман жилийн өмнө нэг охин төрүүлсэн бөгөөд энэ удаад маш сонирхолтой тохиолдолоо ихэр хүүхэдтэй болжээ. Хэдийгээр энэ гэр бүлд сонирхолтой төрөлт байсан ч дутуу төрөх эсвэл зулбах эрсдэл байсан учир байнгын эмчийн хяналтанд байжээ. Эшвуд жирэмсэний 34 дэх долоо хоногтоо Пиран болон Поппи гэх эрэгтэй, эмэгтэй ихрүүдээ төрүүлсэн байна.