Сайн байцгаана уу. Нөхөр бид хоёр танилцаад жил болоод хүүхэдтэй болсон. Одоо хүүхэд минь нэг настай. Суучихаад нөхөр маань элдэвээр харааж, ажилчид, найз нөхөд гээд л хэний ч дэргэд хамаагүй хараана.

Хүүхдийг гаргаж өгчихөөд байхад намайг янхан, гичий гэж байгаа юм даа. Бас гар хүрсэн. Сална гээд гэрээсээ хүүгээ аваад явсан чинь гадаа таарчихаад та хоёргүйгээр байж чадахгүй гээд уйлаад байх юм. Дахиад ингээд гуйгаад байгаа болохоор бүүр эргэлзээд яах ёстойгоо ч мэдэх ээ байчихаад байна.