“Даншиг наадам Хүрээ цам 2018” шашин соёлын наадам энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болж байна. Арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог билээ.

Мөн 256 хүчит бөх барилдаж, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна.