Сайн байцгаана уу? Би одоо 21 настай, 8 сартай хөөрхөн гүнжтэй. Охины маань аав охин бид 2-ыг 1сартай байхад орхиод явчихсан юмаа.

Та бүхнээс зөвөлгөө авах хэрэгтэй байна, би бүүр яахаа мэддэггүй ээ. Асуудал юу гэвэл манай ээжид байгаамаа ээж маань ажил хийдэггүй гэртээ байгаад 2 жил болж байна. Нэг ёсны намайг жирэмсэн болсноос хойш гэртээ байгаа, Одоо охиныг минь хардаг. Би цагийн ажил хийдэг. Заримдаа ээжийнхээ занг үнэхээр тэвчихгүй юмаа, ам нээвэл хэрүүл болчих гээл байх юм. Тэгээл юм бол надад уурлаад би тулдаа л хүүхдийг чинь харж байгаа шүү гээл надаас өөр ээж нар бол хүүхдийг чин харах ч үгүй чамайг хөөгөөд явуулчихсан байгаа гээл хэлж байгаа үгнүүд нь зүрх зүсээд их хэцүү байна. Би бүр яг яахаа мэддэггүй ээ.

Уг нь хүүхдийг минь сайн хардаг амьнаасаа илүү хайртай анхны зээ нь. Гэртээ байдаг хүн ганцаардаад хэцүү байгаа гээд хэлсэн үгнүүдийг нь тоохгүй байя гэхээр зүрх зүсмээр зөндөө л үг хэлэх юм заримдаа бүр ярилцахаас ч дургүй хүрээд байх юм, ам нээхээр л хэрэлдчих гээд байгаа болохоор яавал дээр вэ надад зөвлөөч.