Маргааш буюу энэ сарын 30-нд буюу битүүний өдөр. Энэ өдөр дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх  юм байна.  Өөрөөр хэлбэл битүүний өдөр нь  бүх нийтийн амралтын өдөр биш ердийн ажлын өдөр. Тиймээс НИТХ-аас тогтоосон журам хэвээр мөрдөгдөх юм байна. Маргааш  гаригт 4, 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй гэдгийг ЗЦГ-аас анхаарууллаа.