ЗЦА-аас зам тээврийн ноцтой осол гарсан мэдээ ирүүллээ. Хэнтий аймгийн Мөрөн сумын  Чандгана багийн Гичэгний гол гэдэг газар өчигдөр уг ноцтой осол гарсан байна. 

Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн суудлын автомашин, иргэн Ц-ийн ачааны автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат 64 настай эмэгтэй И, 42 настай эмэгтэй Т, 13 настай эмэгтэй Х нар нас барсан  байна. Тэдний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч. ослын шалтгааныг шалгаж байна.