Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елуза нарт холбогдох хэргийг хянаж, 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр шүүхэд шилжүүлсэн. Түүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбатаар дүүргийн шүүхэд болж, улмаар тэдэнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагт хаалттай явуулахаар товлон зарласан.

Шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хаалттай явуулах санал гаргасан тул шүүх хурал хаалттай явагдах юм.
УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдээд байгаа.  Хэрвээ түүнийг гэм буруутай гэж үзэх юм бол Эрүүгийн хуульд зааснаар  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасны дагуу ял оногдуулах юм.

Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.