Оройн мэнд.Би 31 настай жирийн нэг эмэгтэй,  3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Манай нөхөр жилийн өмнө нас барсан. Хань ижлээ алдаад гурван хүүхэдтэйгээ үлдээд надад үнэхээр хэцүү байсан.

Гэтэл хүн болгон намайг буруутгаж би 3 хүүхдийнхээ хүчээр даваа л гарсан. Хадмууд ирж дарамтална. Уг нь нөхөр маань гэнэтийн ослоор нас барсан юм. Гэтэл хадмууд чи л муу халамжилдаг байсан гэх мэтээр элдэв шалтаг гарган намайг загнах юм.