ХУД-н 11-р хороо ”Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад 08-р сарын 08-ны 19:22-д дуудлага мэдээлэл иржээ.

Энэхүү мэдээллийн дагуу шалгахад: Хурд группын барилгын туслах ажилтан СХД-н 11-р хороонд оршин суух хаягтай “У” /эр.17н/ нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдон шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.