TMZ -д мэдээлснээр Америкийн цагдаа нар Монголын хүргэн Стивен Сигалын бэлгийн дарамт, хүчингийн  дөрвөн хохирогчтой хэргийг мөрдөж дуусан Лос-Анжелос хотын прокурорд шилжүүлсэн байна.

Эдгээрээс нэг хохирогч нь хүчиндүүлсэн хэмээн мэдээлжээ. Прокурор хэргийг хянаад яллах дүгнэлтээ гаргах гэнэ. Өмнө нь мэдээлснээр манай хүргэн нь ижил хүйстэн жүжигчин эмэгтэй Порша Де Росси, “Playboy” сэтгүүлийн  фотомодель Женни Маккарти болон нэрээ нууцалсан өөр нэгэн жүжигчин эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлжээ.

Харин жүжигчин Регина Симонс нь хүчиндүүлсэн хэмээн гомдол гаргажээ.