Сайн байна уу. Өдрийн мэнд. Миний бичсэнийг уншаад намайг битгий муу муухайгаар дуудаарай. Би 40 хүрч байгаа жирийн нэг амьдралтай эмэгтэй.

Би 5 жилийн өмнө өөрөөсөө нэлээд ах үе мултарсан хүнтэй ажил хэргийн шугамаар танилцсан юмаа. Гэр бүлийхэн хүн нь нас бараад удаагүй байсан юм билээ. Тэгээд хааяа ажилын шугамаар уулздаг байгаад сүүлийн 3жил байнга утасаар ярьж хоолонд орж ганц нэг кино хамт үздэг болсон. Их зарчимч олны танил нэлээд чинээлэг, их буурь суурьтай байнга зааж зөвлөнө ер нь их сүрхий хүн л дээ. Тэгсэн ойрноос би чамтай ярихгүй бол санаа зовоод юу хийж яаж яваа бол гээд боддог болж бас их дасаж гэж хэлэх боллоо надад. Саяхан надад анх удаа маш том бэлэг өгсөн л дөө.

Надад ч бас хааяа санагдаад бодогдоод байдаг болж. Даанч насны зөрөө их юмаа. Би хүүхдээс нь 3 насаар л эгч. Тэр хүн маань би чамайг хэзээ ч гомдоохгүй ямар ч үед надад битгий гомдоорой өдий насалчихаад хүнд ингэж дасна гэж бодож байсангүй гээл ярих боллоо. Саяхан намайг дагуулж олны танил хүмүүстэй танилцуулж арга хэмжээнд цуг очсон. Тэгэхэд тэнд байсан эмэгтэйчүүд намайг аймаар хараад л инээгээд л хоорондоо яриад л доог тохуу хийж байгаа юм шиг санагдсаан.

Тэгээд гарч ирээд би ахиж уулзахаа больё битгий залгаарай гээд хэлчихсэн. Залгаад л байна над руу. Би утасыг нь аваагүй. Би яах вэ. Надад зөвлөөч. Энэ чигээрээ холбоо таслачих уу. Бас би тэгж хэлсэндээ санаа зовоод байна. Яах вэ??????