БНН-ын дарга Б.Жаргалсайханы хөтлөн явуулдаг фэйсбүүк хуудаснаа саяхан болсон харамсалтай хэрэгтэй холбогдолтой төрийн байгууллага дахь нууц архидалтыг шүүмжилсэн нэгэн шүүмж байв. Энэхүү шүүмжийг уншигч танаа хүргэж байна.

Хамгийн тансаг өрөө тасалгаатай сайд бол Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай байсан юм. Амралтын өрөө, цайны өрөө, хурлын өрөө, уулзалтын өрөө, фитнесс хийх өрөө, туслахуудын өрөө, угаалгын өрөө гээд бараг нэг давхарыг ганцаараа эзэмшин суудаг байв.

Тусгай уулзалтын өрөө нь ерөнхийдөө баар рестран хэлбэрээр тохижуулсан байдаг. Дүүргийн хэлтсийн даргаас хэлээд Ерөнхий сайдын арын өрөөнд орсон хэн ч гэсэн улаа бутраад гарах жишээний. Тэндээ архиа ууна, авлигаа ярина. Зурагтаар хүртэл Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар "Ерөнхий сайдын арын өрөөнд ажлаа яриад тавин грамм виски татаад гарах л сонирхол байсан" гээд яриад байна лээ.

Үүнийгээ намын нөхдийн журмын харьцаа гээд ойлгочихсон тууж явна лээ. Уг нь бол сайд дарга архи ууж болно бусад нь болохгүй гэсэн журам байхгүй. Бүгд болохгүй. Зам тээврийн яамны эх захгүй архидалтаас үүдэн нэг нь шоронд нөгөөх нь шоронд орохоор болжээ.

Ерөнхий сайдаасаа эхлээд "Арын өрөөнд ороод 50 грамм виски татаад гар" гэдэг заншил гэмээр зүйлээ өөрчлөгдөхгүй бол албан байгууллага дахь архидалт тасрахгүй.