Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан мэдээгээр халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны долдугаар сард 24928 болж, өмнөх оны мөн үеэс 12,8 хувиар буурчээ.

Харин цусан суулгаар өвчлөгчид 1471 буюу 88,9 хувиар өссөн байна. Мөн гонококкт халдвараар өвчлөгч 366-аар, трихомониазаар өвчлөгч 128-аар, тэмбүүгээр өвчлөгч 174-өөр, мөөгөнцрөөр өвчлөгч 22-оор өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны долдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 264 болжээ.