Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өчигдөр гаргажээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэлцээрийг хийсэн юм. Энэ шийдвэрийг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод мэдээг 420 мянган төгрөг болгоно.

 Энэ шийдвэрээс өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байв. Энэ хэмжээг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд дахин өөрчлөлт оруулахаар дөрөвдүгээр сард ажлын хэсэг байгуулсан юм.