Сайн байна уу, би одоо 20 настай найз залуутайгаа үерхээд 4 жил болж байна. Анхны бүхэн сайxан байдаг шиг түүндээ анхны гэх бүх зүйлээ зориулсан.

Эхэндээ сайхан л байдаг байлаа, нээх удаа ч үгүй бид 2 бараг л цуг байдаг болсон. Анхаарал халамж гээл бүх зүйлээ бие биедээ зориулаад л явж байлаа. Найз залуу маань надаас нэгээр дүү юм л даа. Би ч оюутан боллоо. Тэгсэн хэдий ч бид 2 бие биенээ хайралсан хэвээр байсан юм. Гэтэл хэд хоногоор гэрээсээ гараад ирдэггүй шүү. За гайгүйхэн шиг л яваад амьд мэнд ирээсэй гээд хүлээж байлаа. 3 хоноод ирлээ,  би ч баахан уурлаж загинаж салж сарнина гэсэн, тэгээд аргадаад л зүгээр болчихсон юм л даа. Харин хэд хоног бие нь жоохон сонин байлаа.  Нээх ч тоосонгүй, тэгсэн өөр хүнтэй унтаад өвчин авчихсан байсан.

Би бүүр шоконд ороод уйлаад хачин болсон. Тэр үедээ хайртай болохоор уучилж байсан юм, тэнэг юм шиг л харин дараа нь бараг жилийн дараа өөр хүнтэй нууцаар үерхсэн байсан. Гэхдээ үерхээд удаагүй байхад нь би барьж авсан л даа.... Тэгээд салж сарниад сайхан яваг гэтэл удалгүй надаас уучлалт гуйгаад ирсэн. Би ч хүлээгээд авчихсан. Тэгээд л уучилчихсан. За тэр бүү хэл хонхны баяр энэ тэрээрээ өөр хүн амьтантай унтаж хэвтэж хүртэл явсан байна лээ. Энэ бүгдийг сүүлд нь мэдсэн, харин бид хоорондоо хэрэлдэж муудалцаж бие биенээ муу муухай үгээр харааж бараг л зодолдог болсон.

Харин сүүлийн 2 жил хууралтгүй л байна. Гэхдээ байнга хэрэлдэж танай эцэг эх ах дүү, мөнгө төгрөг гэж хэрэлддэг ...... Сэтгэлдээ аль хэдийнээ зайлуулаад хөөгөөд явуулчихсан юм шиг мөртлөө ерөөсөө салж чаддаггүй !!! Энэ бүхнийг уншаад намайг битгий доромжлоорой, эмэгтэй хүний энэ хайрлах сэтгэл хэтэрхий уужуу юм байна лээ. Би тжнэг хүн шиг л 4 жил явлаа одоо харин бүүр цэглэмээр байна. Надад туслаад яавал дээр гэдгийг хэлж өгөөч хүмүүс минь