Би 20-той эмэгтэй. Нэг залуутай танилцаад 3 сар болж байна. Хөдөлмөрч, шударга, муу зуршилгүй дажгүй сайн залуу. Гэхдээ өмнөх амьдралтай, нэг хүүтэй ч өөр дээр нь байдаггүй.

Надаас 5 ах. Тэр хөдөө ажилладаг болохоор байнга уулзаад байдаггүй. Эхний уулзалт дээр гараас бариад, 3 дахь дээр намайг шууд үнссэн. Бидний харилцаа их хурдан өрнөөд байгаам шиг. Эсвэл би хэтэрхий хүндээр хүлээж аваад байна уу?

Би үнсэлт нтр-ийг бүүр зөндөө уулзсаны дараа болно гэж төлөвлөж бсын. Тэр залуу энэнээс хэтрэхгүй ээ, чамайг хүсээгүй үед унтъя гэхгүй гэсэн ч их шийдэмгий өөрийнхөөрөө байх гээд байдаг. Бүүр бие биедээ хайртай болсныхоо дараа л унтъя гэсэн. Гэхдээ зүгээр надаар тоглох гэсэн хүн бол биш юм шиг байгаан, тогтвортой амьдрал хүсдэг гэж надад хэлсэн. Ийм нэг сонин харилцаа байх юм, үерхээд ч байгаам шиг үгүй ч юм шиг.

Тэгээд чатлах гэхээр ярих юм олддоггүй, тоймтой2 хариу өгдөг, тэхээр нь хэлэх үггүй болчхын. Тийм романтик, санаачлага нтр бол байхгүй ээ байхгүй. Бусад хосууд шиг догдолсон, мсж хүлээсэн нтр биш ээ бид хоёр. Нэг өдөр бие биедээ дасаад сайн болохоо хүлээж байгаа хоёр аятай. Тэр хүртэл нь таниад, уулзаад явж байя гэсэн ч цагийн гарз болох вий дээ гэдгээс эмээгээд байхын. Хэзээ ирэх хайр юм болдоо хөөрхий, байж л байх уу?