Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би 29н настай 6н настай хөөрхөн охинтой, 4н жилийн өмнөөс орон нутагт амьдарч удирдах албан тушаал эрхэлдэг жирийн нүдэнд дулаахан залуутай танилцаад өдийг хүртэл үерхэж гэр бүл болох тухай ярилцаж байгаа.

Гэхдээ нэг асуудал нь манай хүн надтай уулздаг байхдаа хотод бас нэг бүсгүйтэй уулздаг байж байгаад хүүхэдтэй болоод нөгөө хүүхэн нь хүү төрүүлсэн. Тэр хүү нь одоо 2 ой хүрэх гэж байгаа. Төрөх дөхсөн үеэр нь би мэдээд хэл ам болсон ч тэр хүүхэн надад НААД ЗАЛУУ ЧИНЬ ЧАМД, ХҮҮДЭЭ ААВ НЬ ХЭРЭГТЭЙГЭЭС ИЛҮҮ ЧАМД УС АГААР ШИГ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА БОЛ АВ ДАА, ЭЦЭГГҮЙ ХҮҮХЭДДЭЭ ЭЦЭГ ОЛЖ ӨГӨХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙХ ШИВ ДЭЭ ҮЙЛИЙН ҮР ГЭЖ БАЙДАГ БОЛ ДААГААРАЙ гэдэг хатуу үг хэлээд таг болсон юм. 

Тэрнээс хойш нэг үедээ л хэрүүл уруул тасраагүй, би ч хүүхэд дээрээ оч гэсэн ч надад л хайртай тэр хүүхэнд хайргүй надтай миний охинтой хамт байна гэсээр байгаад өдий хүрч байгаа. Миний охинтой ч нээх ойр байдаггүй орж гарахдаа чихэр пичень зэргээр хуурч фб дээрээ ч миний охин бид 2н зургийг оруулая гэхгүй байхаар нь хувь хүний араншинтай нь холбож боддог байлаа.

Гэтэл саяхан найзтайгаа бичсэн чатыг нь олж үзтэл нөгөө хүүхний хүү нь 8 сарын 10нд даахиа үргээсэн юм байна гээд манай хүнтэй усны дусал шиг адилхан хүүгийн зураг явуулаад баахан л юм бичиж, миний хүү хөөрхөн байгаа биз гээд бас нөгөө хүүхнийхээ фб-ээс өөр хөөрхөн зураг байна уу "МАНАЙ 2-"-ийг шинэ зураг оруулах болгонд нь явуулж байхыг гуйсан байх юм. Энэ одоо ю гэсэн үг вэ. Би одоо яах ёстой вэ, зөвлөгөө өгөөч