Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орно.

2018 оны 08 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.

2018 оны 08 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30, 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 9 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар