Энэ сарын 29, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.

Салхи 30, 31-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Есдүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.