УИХ-ын гишүүн Д.Мурат өнгөрсөн онд Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү ёс бус зураг явуулж, сэтгэл санааны дарамт учруулан, биед нь хэд хэдэн удаа гар хүрсэн гэх хэрэгт холбогдсон юм.

Харин энэ сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр УИХ-ын гишүүн Д.Мурат Г.Бахытгүл хэмээх эмэгтэйн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргийг хаалттай байдлаар шүүн хэлэлцэн шүүхийн шийдвэр гарч, Д.Муратыг гэм буруугүй хэмээн үзсэн шийдвэр гаргасан билээ. Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ Бахытгүл мэдэгдсэн бөгөөд тэрбээр өөрийн цахим хуудаснаа Муратын талаар ийн бичсэн байна. 

Мурат гэж хэн бэ? Баян-Өлгий аймгийн хүмүүс түүний бусармаг үйлдлийг удаа дараа харж, ойлгож ой гутдаг.

1. 2016 оны сонгуулиар А.Тилейхан гишүүн асан байсан хүнтэй 6-р тойрогт өрсөлдөж, түүнийг ходоодны хавдартай, өнөө маргааш үхэх гэж байна гэх мэтээр ард иргэдэд худлаа ярьж, авгай, хүүхдүүдтэйгээ мөнгө тарааж, 2жил шүүхдэж ,шүүхэд их хэмжээний мөнгө өгч гишүүн болсон билээ.

2. Нутгийн оршин суугч Бекжан ГЭД бүтэн өнчин залуугийн амьдарч байгаа байрыг ,газрыг нь Д.Мурат 8давхарын орон сууц барихын тулд худалдаж авсан ба тохирсон ёсоор өдийг хүртэл мөнгийг нь өгөөгүй бас л шүүхдэж явна.

3. Б.Бахытгүл миний биед элдэв мессеж ,ёс бус зургийг гишүүн болсны дараа явуулж, хэл амаар доромжилж, АВГАЙ,хүүхэд ,намын журмын нөхдүүдэд нь болиулахыг хүсч хэлэхээр эмэгтэй хүнийг зодож, тэгснээ намайг цагдаад өгч жүжиг тавьж яваа нь энэ.Одоо 2 шүүхээр орно.

4. Аймгийн ХГБХТөвийн дарга Н.Нансалмаатай газрын маргаан үүсгэж, ХҮНИЙ амьдралаа залгуулж яваа дэлгүүрийн зуухыг нь дур мэдэж нураан ,шүүхэд бас л мөнгө өгч будлиан хийж явах нь энэ.

5.Сэтгүүлч Майцэцэгийн бас зарга үүсгэсэн, ял өгүүлэхээр явж байгаа.2016-2018 оны хооронд гишүүний нэр зүүсэн Казахстан Павлодар хотоос хуурамчаар мөнгөөр худалдаж авсан инженерийн дипломтой гэх 8-жилийн боловсролтой мунаг , махан толгойтой Боов Мурат одоо ичиж амьдраасай билээ. 60 хүрсэн хормойны донтой, энгийн ард түмэнтэй гишүүн хийсэн 2 жилийн хугацаанд шүүхдсээр ,хэвлэлээр шуугиулсаар, АН-ын сонгогчдыг доромжилсоор, охид эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөөр , хууль бус үйлдэл хийсээр байх уу?!!! Дакейн Муратын өмнөөс бид ичиж байна!!! Энэ одоо хүн мөн үү???