Нөхөр бид хоёр хоёулаа зөрүүд яг л өөрийнхөөрөө зүтгэчихдэг зантай. Бид хоёр нэг хүүхэдтэй, би багаасаа л хүүхэдтэй болвол тэгж хүмүүжүүлнэ, тийм нэр өгнө гээл бүх юмаа төлөвлөчихссөн,  яг л тэр бодсонооро байх гэхээр нөхөр шал өөр эсргээр нь байх гээд байх юм.

Жишээ нь хүүхэддээ өгсөн нэр нь надад таалагдахгүй, миний өгсөн нэр нөхөрт таалагдахгүй, миний хийсэн хоолыг нөхөр голоод идэхгүй, нөхрийн хийсэн хоолыг би голоод идэхгүй. Би нэг хувцасаа угаагаад нэг сар ч хамаагүй өмсчихдөг, цэвэрхэн л байвал ямар хамаатай юм. Нөхөр бол өдөр болгон хувцасаа сольж брэндийн хувцаслах дуртай. Тэгсэн хэрнээ гар нь кант татчихсан, угаах дургүй, би гараа угаа гээл тэгээл хэрүүл болчихно. Байнгын хэрүүлтэй. Би яг яах вэ, зөвөлгөө харамгүй хайрлаарай, үнэхээр хэцүү байна.