Эрик Эинер Рамирез гэх 22 настай колумби залуу эхээс төрсөн дүр төрхөө өөрчлөн үзэшгүй муухайгаар элдэвлэжээ. Түүнийг Бодит амьдралын хохмой толгойт гэж ч нэрлэдэг. 

Учир нь тэрбээр хамрын үзүүр хэсэг болон хоёр чихээ тайруулан яг л араг ясны гавал шиг харагддаг байна. Хэлээ таслан цэнхэр өнгөтэй болгосон тэрбээр цаашид ч өөр төрхийг бий болгох төлөвлөгөөтэй гэнэ.