“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Анхаа энэ зун нижгэр хурим хийсэн билээ. Хөтлөгч залуу маань "МCS" группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалын нагац дүүтэй хайрын романс эхлүүлснээс хойш нам жим байх болсон.

Шоу нэвтрүүлэгт одтой яваа хөтлөгч залуугийн гэргий болсон бүсгүй өмнө нь “ТБД Андууд”-ын Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж, тэр байтугай сүй тавихаар ярилцсан гэгдэж байв. Хамтдаа наадамлан, халамжтай гэгч нь алхалж явсан нь одоогоос хоёр жилийн өмнөх явдал. Гэвч мөн л сүй тавихын даваан дээр хоёр тийш болсон.

Харин Анхаагийн хувьд “Никитон” хамтлагийн "Үүлэн үст дууны клипэнд тоглосон дүрээрээ олны танил болсон жүжигчин Мишээлтэй нэг хэсэг нэр холбогдож байсан ч мөн л хоёр тийш салсан юм.