Сайн байцгаана уу. Та бүхний зөвлөгө надад маш их хэрэгтэй байнаа. Би нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөртэйгээ хамтдаа амьдраад 16 жил болж байна.

Нөхөр маань төрийн албанд ажилладаг. Би хүүхдүүдээ ойрхон түрүүлээд гэртээ байх хооронд нөхөр намайг өчнөөн хуурч янз бүрийн хүүхэнтэй холбогдож байсан. Надад хүртэл баригдаж л байлаа. Би маш их гомддог байсан. Бас ууж идэхээрээ зодож нүдэж их л зовоосон. Хүүхдүүдээ овоо том болгоод би төрийн албанд ажиллаж эхэлсэн.

Ажлын маань залуу надад их анхаарал тавиад байнга л намайг гэдэг байлаа. Би нөхөртөө их гомддог байсан болхоороо тэр залуугийн намайг гэсэн сэтгэлд нэг л өдөр татагдаж уулзлаа. Тэрийг манай ажлын хүүхэн нөхөрт маань хэлсэн гэсэн.

Тэр өдрөөс хойш миний амьдрал там болж хувирлаа. Би ч ажлаасаа гарсан. Нөхөртөө зодуулж бүр амиа хорлох оролдлого ч хийсэндээ гэмшиж байна. Ахиж тэр залуутай нэг ч удаа уулзаагүй ээ. Тэрхэн зуур нөхөртөө гомдож явсан 10 гаран жил намайг хүн гэж тоодоггүй байсан ааш авир мөн сэтгэл хөдлөлд автаж өөрийгөө ч тэр хүнийг ч тэр эвгүй байдалд оруулсандаа гэмшиж байна. Бас хүүхдүүдийнхээ дэргэд намайг элдвээр хэлж доромжилж бас зодуулж баймааргүй байх юмаа.

Салая гэж бодохоор хүүхдүүдээ өрөвдөөд амьдарлаа үр хүүхдүүдээ бодоод цаашид тэсээд байя гэж бодохоор үнэхээр хэцүү байна. Би явал дээр вэ тэгээд л надаас хэрүүл хайгаад, хэрэлдэхээр хэд хоногоор гэрээсээ явчихдаг болсон. Та нар минь надад зөвлөөч