ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт зарлагдлаа
2014/02/02
 Сүүлийн хэдэн сарын турш багагүй маргаан дагуулсан Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалт энэ сарын 17-нд болох аж. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг энэ сарын 12-ныг хүртэл хүлээн авна хэмээн мэдэгдлээ.
Сүүлийн хэдэн сарын турш багагүй маргаан дагуулсан Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын сонгон шалгаруулалт энэ сарын 17-нд болох аж. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг энэ сарын 12-ныг хүртэл хүлээн авна хэмээн мэдэгдлээ.
ГССҮТ-ийн эмч нарын шаардлагаар өнгөрсөн аравдугаар сард Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж, 2013 оны наймдугаар сард ГССҮТ-ийн даргаар томилогдоод байсан Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Иймд эмнэлгийн шинэ даргыг томилох хүртэл Ц.Энхбаяр нь даргын албыг үргэлжлүүлэн хашихаар болсон байна.
Х.Даваа






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						