Есдүгээр сарын 3-нд Италийн Турин хотод секс хүүхэлдэйтэй Европын гурав дахь эмсийн хүрээлэн нээгдэжээ. Энэ төрлийн эмсийн хүрээлэн өмнө нь Оросын Москва хот болон Испанийн Барселона хотод тус тус нээгдэж байсан. 

Италийн секс хүүхэлдэйн эмсийн хүрээлэнд эрэгтэй болон эмэгтэйн аль аль нь үйлчлүүлэх боломжтой аж. Үйлчлүүлэгчдээ том ор, зурагт зэргээр тохижуулсан гурван өрөөнд оруулдаг бөгөөд долоон төрлийн хүүхэлдэйн сонголтоо хийдэг байна. Харин үйлчилгээний төлбөрийн хувьд хагас цаг бол 75 евро, бүтэн цагаар бол 93 еврогийн өртөгтэй гэнэ.