Хардалт нь бараг сэтгэцийн өвчин болжээ
2018/09/04
Сайн байцгаана уу? Би 2 настай 2 ихэр хүүтэй. 27 настай. Одоогоос 3 жилийн өмнө хүүхдүүдийнхээ аавтай танилцаж яагаад ч юм их л хурдан дасаж дотноссон.
Уг нь би хүнтэй тийм амархан дотносож нүүр өгдөггүй хүн л дээ.. өмнө нь ч нээх хүнтэй үерхэж байгаагүй. Тэгэхдээ xайртай хүн байсан ч бүтээгүй.. Нөхөр маань эхэндээ их л эелдэг сайн залуу байлаа. Өглөө өдөр шөнөгүй надтай уулзахаар ирдэг. Архи тамхи хэрэглэдэггүй, Яг л бүр намайг гээд л зүтгэдэг тийм нүдэнд дулаахан даруухан залуу байсан.
Гэвч удалгүй хамт амьдраад янз бүрийн зан нь илэрч эхэлсэн. Тэгэхэд би 2 хүүгээ тээж байсан болохоор за гайгүй болох байлгүй дээ гээд тэсээд л байлаа. Xардалт гэдэг бол бүр тэр хүнд өвчний шинжтэй болчихсон. Жирэмсэн байхаас эхлээд л одоог хүртэл хардана. Заримдаа бүр тэсэж тэвчихийн аргагүй ажил хийхийн аргагүй харддаг. Тэгээд сүүлдээ мэр сэр гар хүрдэг болов.. Гар хүрэхээр нь бүр уур хүрээд мөчөөгөө өгөхгүй чаддагаараа хэрэлдэнэ, өөдөөс нь бас сарвайна, мэдээж эмэгтэй хүн яаж дийлхэв дээ тэгээд зодуулна.
Эхэндээ ээж аавдаа хэлдэггүй хэнд ч хэлдэггүй байлаа. Яагаад гэвэл ээж аав 2 маань надад л бүхнээ зориулдаг хүмүүс намайг их л сайн хүнтэй учраад сайхан амьдарч байгаа гэж боддог. Тийм болхоор нь би хэлж зүрхэлдэггүй байсан. 2 сарын өмнө яг ээжийг минь хөдөөнөөс ирэх үеэр намайг хардаж аймшигтай зодож нүдэж хөөж гаргав . Тэр үед нь би ээждээ хэлээд анх удаа сална гээд 2 хүүхдээ аваад гарсан. Төд удалгүй уйлж дуулаад гуйгаад дахиж тэгэхгүй, сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авна гээд ам өчиг бичиж өгөөд эвлэрлээ.. Тэгээд уржигдархан ялихгүй ам мурийж хэрэлдээд намайг бүр үнэхээр аймаар бараг хэвтэрт ортол зодсоон.
Одоо хөхрөөгүй газар байхгүй хөндүүргүй газар байхгүй.. Тэгээд би одоо бүр бат шийдсээн энэ хүний гарт үхсэнээс салая гээд. 2 хүүгээ хөдөө эмээ өвөө рүү нь явуулсан. Ээж аавдаа ч хэлсэн... Ер нь хүн архи тамхи хэрэглэдэггүй хүүхэн шуухан гэдэггүй гээд сайн хүн байдаггүй юм байна...
Зүгээр л сэтгэцийн өвчтэй хардах дэмийрэлтэй тийм л хүнтэй учирсан байна лээ би.. хүүхүүддээ тэтгэмж тогтоолгох, байр савны асуудал гээд хаана яаж ханддаг вэ. /Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй/
ЗОчин · 2018/09/08
Хурдан сал. Наадах чинь угаасаа бүтэхгүй хүн байна. Жаахан юмтай юм бишүү. Амь насаа бодоод шууд салсан нь дээр. ТИйм хүн хэзээ ч засрахгүй. Юунд ч найдах хэрэггүй. Өөрчлөгдөх байх гэж бодоод ч хэрэгггүй.
Зочин · 2018/09/05
Эхлээд яаралтай цагдаагийн байгууллагад өргөдөл өг.Шинжээч томилох тогтоол өгнө аваад шүүх эмнэлэгт үзүүлж гэмтэлийн зэргээ тогтоолго .
ЗОЧИН · 2018/09/05
ХУРДАН_ САЛ, ХҮНИЙ ГАРТ АМЬ ҮРЭГДЭХ НЬ.
egch · 2018/09/04
hymyys arhi tamhi heregleddeggyi hyn l sain hyn iym shig boddog teren shig hudlaa iym bhgyi
zochin · 2018/09/04
neg vnen yum helle arhi tamhi heregledeggvi hvn bvgdeere sn hvn bish yum bna gj ohiduuda bdooroi sanaj yw

neg vnen yum helle arhi tamhi heregledeggvi hvn bvgdeere sn hvn bish yum bna gj ohiduuda bdooroi sanaj yw goe gj bgan bsh taaruulah heregt tamhi arhi heregledggvi bl sn l bz amidral dr gadnaa boldggvi yum shg haragddg mortlo yag uulzd yrilts d har d bhd tm hvmvvs zondoo bdg

зочин · 2018/09/04
ийм хүн засрана гэж байдаггүй юм, чи салсан нь болсон байна.
zo · 2018/09/04
uter turgen setgetsiin uvchtunuus salaa
Ганаа · 2018/09/04
Гэрлэлтээ батлуулаагүй боловч хүүхдүүдийн аав нь мөн тул тэтгэмж шаардах эрх нь үүснээ. Талууд тохиролцоод аав нь хүүхдүүддээ хэдэн төгрөгийн тэтгэмж өгөхөө өөрсдөө тогтоож болно. Их өндөр ч байж болно. Харин Аав нь багыг өгөх, эсхүл өгөхгүй байх сонирхолтой, ториролцоонд хүрч чадахгүй байвал хуульд тэтгэмжийн доод хэмжээг зохицуулсан байдаг. Энэ нээх их төвөгтэй асуудал биш боловч хуульчаас зөвлөгөө авах нь зүйтэй болов уу гэж бодож байна.