Уэльсийн гүнж Диана Фрэнсис (Diana Frances) 1961 оны 7-р сарын 1-ний өдөр Английн Сандрингхам хотод Жон Спенсер (John Spencer), Иэрл Спенсер (Earl Spencer) нарын 3 дахь охин болон мэндэлжээ.

Тэрээр Уэльсийн ханхүү Чарльзын анхны эхнэр болж ордны гэр бүлийн нэг гишүүн болсон бөгөөд ханхүү Чарльз, Диана нар 1981 оны 6-р сарын 29-ний өдөр гэрлэсэн байна. Гэвч тэдний гэрлэлт ханхүү Чарльзийн нууц амрагийн асуудлаас болж хоёр тийшээ болсон юм.

Ингээд Диана гүнж дэлхий даяар чадах чинээгээрээ хүмүүнлэгийн үйлс хийн, газар булдаг тэсрэх бодис үйлдвэрлэлийн эсрэг тэмцэж байв. Үүгээрээ тэрээр хатан хааны гэр бүлийн гишүүд дотор нэр хүндтэй болж, түүнийг “Хатан хааны зүрх” хэмээн нэрлэх болжээ. Ингээд та бүхэнд Диана гүнжийн тухай сонирхолтой, ховор баримтуудыг дэлгэж байна.


1. Диана гүнж Францын ерөнхийлөгч асан Valery Giscard d’Estaing-тай амрагийн холбоотой байжээ. Тэд гүнжийн үхлээс хэдхэн хоногийн өмнөхөн л Парист уулзаж байсан гэдэг. 


2. “BBC”-ээс 2002 онд гаргасан “Хамгийн алдартай Англи хүмүүс” жагсаалтын 3-рт орж байжээ. Уйллиам Шекспер, Исаак Ньютон, Жон Леннон болон II Элизабет хатны дээр жагссан байжээ. 


3. Египетийн бизнесмэн Мохаммед Ал-Файед хөлбөмбөгийн “Фулхам” багийн нэрээ "Диана" хэмээх нэрээр солих саналтай байжээ. Тэр бол Дианагийн амьдралын сүүлийн амраг Доди Ал-Файедийн хүү юм.


4. Диана хуримынхаа үеэр “Өөрийн эр нөхрийн захиргаан дор үргэлж явна” гэсэн тангарагийг хэлэхээс татгалзаж байжээ.

5. Дианагийн эцэг эх түүнийг багад салж, аав нь өөр эхнэртэй болсон бөгөөд хойд эх нь Дианад сайнгүй ханддаг байсан тул тэр хичээлдээ муу сурагчдын нэг байв.  
 

6. Диана гүнжийн үхэл үнэхээр золгүй явдал байсан уу, эсвэл захиалгат аллага байсан уу гэдэг нь одоо болтол тодорхой болоогүй. Жолоочийнх нь цуснаас шинжэлж үзэхэд их хэмжээний спирт илэрсэн байдаг. Тэд Парис хотын гүүрний доор байдаг нэгэн нүхэн гарцанд хурд хэтрүүлснээс болж осолдон Диана гүнж хэргийн газраас эмнэлэг рүү хүргэгдэн, 2 цагийн дараа нас баржээ.
 

7. Түүний үхлийг таамагласан 50 гаруй таамаглал байдаг. Жолоочийг буруутгасан, суудлын бүс хийгээгүйгээс болсон, бие хамгаалагчийнх нь явуулга байсан, түүний амраг Додигоос болсон гэх мэтээр ярьдаг байна. Одоо болтол энэ хэрэг оньсог мэт байсаар байна.
 

8. Диана ханхүү Чарльзтай гэрлээд, нэг ёсондоо хааны удмын гэр бүлийн гишүүн болоод хадам ээж болох II Элизабет хатантай тун таарамжгүй харилцаатай байсан ажээ. Тэдний гэрлэлт 2 тийш болоход хатан хаан маш том түлхэц болсон гэдэг.

9. Дианад зориулсан 100 гаруй дуу байдаг. Хамгийн алдартай нь Элтон Жоны “Candle in the wind” хэмээх дуу юм.


10. Дианагийн эгч Сара Спенсер (Sarah Spencer) Дианагаас өмнө ханхүү Чарльзтай болздог байжээ. 


11. Диана 19 насандаа сүй тавьж 20 насандаа гэрлэсэн юм.


12. Тэдний хурим үнэхээр сүр дуулиантай, нүсэр болж өнгөрчээ. Тэрээр 10 мянган ширхэг сувд шигтгэсэн, 7.62 метрийн урттай даашинз өмссөн юм. Энэ даашинз хожим 9000 фунтын үнэ хүрчээ.


13. Түүнийг 20-р зууны хамгийн загварлаг хувцасладаг гүнж хэмээн тодорхойлдог юм. 


14. Тэрээр өөрийн 79 даашинзаа дуудлага худалдаагаар худалдан, 5.79 сая доллар олж, үүнийгээ ДОХ болон хөхний хорт хавдартай хүмүүст хандивласан билээ. 
 

15. Түүний тухай маш олон баримтат кино, уран сайхны кино зэрэг дэлгэцийн бүтээлүүд гарч байсан ч хамгийн алдартай нь 2012 онд найруулагч Оливер Хершбейгелийн бүтээл “Диана” хэмээх кино юм. Гол дүрд нь Австралийн жүжигчин Наоми Ваттс тоглосон бөгөөд тэрээр үзэсгэлэнт гүнжийн дүрийг гайхалтай чадварлаг бүтээж, түүний стилийг хүртэл тод томруун харуулсан байдаг. Диана гүнжийн загварлаг хувцаслалтыг одоо ч дэлхийн алдартнууд даган дуурайсаар байдаг аж. 

www.Seen.mn