УИХ-ын гишүүн Д.Мурат болон Б.Бахытгүл нарын тухай мэдээлэл бэлтгэсэн "News channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэгт эрүүгийн хэрэг үүсгээд байсан. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт хаалттай эхэлсэн.

Шүүх хуралд Б.Бахытгүл онлайнаар оролцсон бөгөөд Д.Майцэцэг өөрөө оролцсон.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Майцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг эхлүүлсэн боловч шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгч болон улсын яллагч нарыг татгалзсан хүсэлт гаргасан тул тус шүүхийн Ерөнхий шүүгч уг асуудлыг шийдвэрлэтэл шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болно. Ерөнхий шүүгч уг асуудлыг шийдвэрлэсний дараа жич шүүх хуралдааныг зарлах юм байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.