1.ДАНИЭЛ КРЭЙГ

Таны харж байгаа хүчирхэг, хээнцэр Жэймс Бонд үргэлж ийм баян, алдартай байгаагүй юм. Тэрээр жүжигчин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн 16-хан насандаа Ливерпүүлээс Лондонд иржээ. Харин мөрөөдлөө биелүүлэхэд нь түүнд хангалттай мөнгө байсангүй.  Хагас цагаар зөөгчийн ажил хийж, заримдаа цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр унтаж байсан үе ч түүнд бий.

Гэсэн хэдий ч Даниэл мөрөөдлийнхөө төлөө энэ бүхнийг даван туулж, хөгжим, драмын “Гайдхолл” сургуульд элсэн оржээ. Сургуулиа төгссөний дараахан жүжигчин бүсгүйтэй гэрлэж, мөн анхны кинондоо тоглосон юм.

 

2.ХИЛАРИ СВАНК

Бяцхан охин Хилари чиргүүлэнд өссөн юм. Тэр ээжтэйгээ чиргүүлэнд амьдардаг байсан ба хааяа хоосон байшинд хонодог байв. Учир нь найзуудынхаа хуучин байшинд шинэ худалдан авагчдыг нь иртэл хоноглодог байжээ.   

Хилари багаасаа л урлаг, спортод авьастай байв. Усанд сэлэлтийн төрөлд Вашингтон мужийн аварга болж, өсвөрийн олимпд хүртэл оролцож байсан бол гимнастикаар мужийнхаа чансааны 5-р байранд бичигдсэн удаатай.

Харин 9 насандаа “Ширэнгийн ном” хүүхдийн жүжигт тоглож урлагийн замналаа эхлүүлсэн тэрээр хожим нь олон арван хүчирхэг эмэгтэйн дүрийг чадварлаг бүтээсэн юм.

Хилари одоо 40 гаруй сая долларын цэвэр хөрөнгөтэй, хоёр ч Оскарын шагналтай, Холливудын элит жүжигчин болсон байна.

 

3.СТИВ ХАРВИ

Стив Харви бол зүгээр л нэг 2016 оны Дэлхийн Миссийг буруу зарласнаараа алдартай болсон хөтлөгч биш юм. Тэр бол сая сая үзэгч, шүтэн бишрэгчтэй телевизийн од юм. Гэхдээ ажил амьдралынхаа туршид ийм амжилттай нэгэн байгаагүй.

Тэр 80-иад оны сүүлчээр инээдмийн жүжигчин байлаа. Гэтэл удалгүй эхнэрээсээ салж, 2 хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгөний асуудалд унах нь тэр.

Тухайн үед Харви 3 жилийн турш машинд, дэн буудалд, заримдаа бүр шатахуун түгээгүүрийн угаалгын өрөөнд гээд хаа дайралдсан газраа хонодог байжээ. Ингээд энэ бүхний эцэст “Үзүүлбэрийн цаг” гэх шоунд уригдан ажиллах болсон цагаас хойш амьдрал нь дээшилжээ.

 

4.ЭЛЛА ФИЗЖЕРАЛД

Тэр бол асар сонирхолтой амьдралыг туулж өнгөрүүлсэн дуучин юм. Эллаг 15 настай байхад ээж нь нас баржээ. Түүнээс хойш хойд эцгийнхээ хүчирхийлэл дор амьдрах болсон учраас  гэрээсээ оргосон байна.  Ингээд зугтаж явахдаа мафийнхантай холбогджээ.

Удалгүй цагдаа нар түүнийг баривчлаад насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдийг хүмүүжүүлдэг шинэчлэлийн сургуульд оруулсан юм. Тэр мөн л тэндээс оргож орон гэргүйчүүдийн амьдралаар амьдрах болжээ.

Элла Физжеральд хожим нь жазз хөгжмийн хамгийн агуу дуучдын нэг болсон билээ.   

 

5.КРИС ПРАТТ

Галактикийн хамгийн алдартай дайчин маань урьд нь нэлээн “дампуу нөхөр” байлаа . Тэр 17 настайдаа сургуулиасаа гарч, купон зардаг ажилтай болжээ.

2 жилийн дараа нэгэн найзынхаа хэлснээр нэг талын онгоцны тасалбар худалдаж аваад Хавайруу нүүжээ. Тэнд очоод орох оронгүй учраас машиндаа эсвэл далайн эрэг дээр майханд хоноглодог болов. Ингээд өвс татаж, архи уух болсон ба бензин, хоолны л төлөө цагийн ажил хийдэг байв.

Нэг удаа түүнийг “Bubba Gump Shrimp” ресторанд зөөгч хийж байхад нь нэгэн жүжигчин бүсгүй олж хараад найруулагчдаа ирж санал болгожээ. Удалгүй тэд Крисийг Холливудад аваачсан юм.          

www.Sodonnews.mn