Японы баруун  хэсгийг дайран өнгөрсөн Жэби хар салхинд Монгол хүн өртөөгүй гэдгийг албан эх сурвалж хэллээ. Тодруулбал, Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг: "Манай Консулын газраас тус улс дахь Элчин сайдын яамтай байнга холбоотой ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Япон улсад болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй бөгөөд өнөөдөр дахин мэдээллээ нэгтгэж байна." гэдгийг хэллээ. 

Жэби хар салхинаас болж амиа алдсан хүмүүсийн тоо 7 болж, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 300 болж нэмэгдсэн бөгөөд 14 000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.