“Black Swan” киноны од Венсан Кассель өнгөрсөн сарын 24-нд  21 настай Францын модель Тина Кунакейтай  Францад хуримаа хийжээ.

Жүжигчин Венсан Кассель “New York Times”-д  өгсөн ярилцлагын үеэр “Шинэ амьдрал эхлүүлэх боломж байна. Би 52 настай ч 21 настай охинтой гэрлэж байна. Гэхдээ насны ялгааг эргэцүүлж үзсэн. Хүүхэд бол энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай зүйл.  Бид хүүхэдтэй болох хүсэлтэй байна” хэмээн хэлжээ.

Венсан Кассель 1999 онд Италийн алдарт жүжигчин Моника Беллуччитай гэрлэж хоёр хүүхэдтэй болсон ч 2013 онд салсан юм.